Монгол, Япон бичгийн уран татлагын үзэсгэлэн Токиод нээлтээ хийлээ

2015 оны 3 сарын 09

Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо, Япон Монголын найрамдлын бүлэг, Япон Монголын эдийн засгийн хороо хамтран "Тэнгэр, Нар, Түншлэл" нэртэй уран татлагын үзэсгэлэнг Токио хотноо дэлгэсэн байна. Тус үзэсгэлэн энэ сарын 4-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд 24-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

 

Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож байгаа бөгөөд нээлтийн ёслолд мэндчилгээ, цэцэг ирүүлжээ. Монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Болд, Ц.Оюунгэрэл, Д.Ганхуяг, Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, түүний ээж Абэ Ёоко, Япон улсын Ерөнхий сайд байсан Т.Кайфү, Ц.Хата, Ю.Хатояма, Т.Асо, Япон улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Никай зэрэг хоёр орны төр, нийгмийн томоохон зүтгэлтнүүд болон Монголын каллиграфийн мастер Д.Баттөмөр, Т.Жамъянсүрэн, Д.Батбаяр, Л.Түвшинжаргал, Д.Ганбаатар, Д.Болдгарав, Б.Алтантуяа, Ц.Тамир,  Л.Амарсанаа нар болон яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Японы каллиграфийн мастер Ш.Яхаги, С.Такаки, С.Кобаяши, Х.Эноки нарын 90 орчим бүтээл дэлгэгдэж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18764
0 эможи
keyboard_arrow_up