Дэлхийн шилдэг сургуульд сургах тэтгэлэг хойшлогдлоо

2015 оны 3 сарын 09

БСШУЯ-нд ирүүлсэн хүсэлтийн дагуу дэлхийн шилдэг 100 сургуульд Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр бакалаврын түвшинд сургах тэтгэлэгийн бүртгэлийн хугацааг хойшлуулж ирэх сарын 6-8 болгон өөрчилжээ. Түүнчлэн бүртгэх газар, ярилцлагын талаарх мэдээллийг энэ сарын 31-нд тус яамны цахим хуудсаар зарлах гэнэ.

Дэлхийн шилдэг их сургуульлд оюутан суралцуулах журмын дагуу олон улсад хүлээн зөвшөөрсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of world Universities” (ARWU) жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг шилдэгт тооцдог. Ингэхдээ энэ жагсаалтын эхний 20-д багтсан их сургуулиудад мэргжлийн чиглэл харгалзахгүйгээр, 21-100-д багтсан их сургуулиудад байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай зэрэг Монгол Улсад эрэлттэй мэргэжлээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа иргэнд тэтгэлэг олгох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18745
0 эможи
keyboard_arrow_up