Хоригдож буй эмэгтэйчүүдийг баярлуулжээ

2015 оны 3 сарын 08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Сувдан хэлхээ” баярын өдөрлөг ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид боллоо.  Уг арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна. Тус ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, сэтгэлийн дэм, амьдрах урам зориг өгөх нь энэ арга хэмжээний зорилго байсан юм.

“Сувдан хэлхээ” баярын өдөрлөгийн арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зургаан эмэгтэй төлөөлөгч санаачлан зохион байгуулжээ. Мөн зарим урлагийн төлөөлөгчид хорих ангид  хүмүүжиж байгаа бүсгүйчүүдэд уран бүтээлээ толилуулсан юм.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг “Эмэгтэй хүмүүс учраас бид нийгэмд болж буй эмзэг асуудлуудыг хамгийн түрүүнд олж хардаг. Энд байгаа бүсгүйчүүд бол азай буурал аав, ээжийнхээ охин нь, халамжит ханийнхаа түшиг нь, үр хүүхдийнхээ ээж нь юм шүү” гэж байлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18722
0 эможи
keyboard_arrow_up