Монголд анхны “Онлайн эрх чөлөө эвсэл” олон улсын хурал болно

2015 оны 3 сарын 07

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО нь цахим ертөнцөд тулгараад байгаа асуудлууд, тэдгээрийг олж нээх, засан залруулах талаарх олон улсын хурлыг энэ сарын 3-4-нд Парис хотноо зохион байгууллаа.

Цахим орчин дахь эрх чөлөө, аюулгүй байдлын талаар түлхүү хэлэлцсэн энэхүү хуралдаанд 300 гаруй төлөөлөгч оролцжээ. Хуралд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан оролцож, ирэх тавдугаар сард Монгол улсад зохион байгуулах “Онлайн эрх чөлөө Эвсэл” олон улсын хурлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Гетачев Енгидатай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Анх удаа Азид буюу Монголд зохион байгуулах тус хуралд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Гетачев Енгида оролцохоо мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18711
0 эможи
keyboard_arrow_up