Хүнд осолдсон хүмүүсийг ГССҮТ-д хүргэлээ

2015 оны 3 сарын 07

Нийслэлийн Чингэлтэй  дүүргийн 17 дугаар хорооны Чингэлтэй өгсөх чиглэлийн авто зам дээр суудлын автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсөн осол өчигдөр гарчээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын долоон алба хаагч ажиллаж, автомашины эд ангид  хавчуулагдсан хүмүүст анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн байна. Ослын улмаас иргэн М /30 настай, эрэгтэй/, иргэн Н /30 настай, эмэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг гаргаж, ГССҮТ-д хүргэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18708
0 эможи
keyboard_arrow_up