Ням гарагт залуу эмэгтэйчүүд тайван жагсаал хийнэ

2015 оны 3 сарын 06

Монголын Залуучуудын  Холбооны дэргэдэх Залуу эмэгтэйчүүд клуб нь өнгөрсөн  2014 оноос эхлэн дэлхийн хүчирхийллийн эсрэг JOIN ME ON THE BRIDGE олон улсын хөдөлгөөнд анх удаа нэгдэж дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Өнгөрсөн жил тус хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж тайван жагсаал зохион байгуулж, залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж улмаар энхтайвны гүүрэн дээр уриалгуудыг барин дуу хоолойгоо нэгтгэж байсан юм. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, цаашлаад залуу эмэгтэйчүүдийн манлайллын асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрч, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлүүлэх үүднээс уг арга хэмжээг уламжлалт болгон зохион байгуулахаар болжээ.Хүчирхэг эмэгтэйчүүдийн чуулганаар дээрх асуудлуудыг ярилцаж, санал шийдлүүд гарсаныг ийнхүү тайван жагсаалаар олон нийтэд хүргэх гэж байгаа юм байна. Тайван жагсаал Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 11 цагт болно. Жагсаалд оролцох хүсэлтэй эмэгтэйчүүд МЗХ-ны байранд цуглан, Хөдөлмөр залуус клубын залуучуудын флаш мобыг сонирхож, Энхтайвны гүүр лүү алхаж тайван жагсаалд оролцох нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18671
0 эможи
keyboard_arrow_up