Улаанбаатар 5-7 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай, хүйтэн байна.
2015 оны гуравдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 12-17 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 м/сек, зөөлөн цасан шуурга шуурна. 5-7 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм хүйтэн, харьцангуй чийг68 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2015 оны гуравдугаар сарын 7-ноос гуравдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 7-нд зарим газраар, 8-нд говийн бүсийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгороор , Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.









