“Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөлд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо

2015 оны 3 сарын 05

   Япон улсын Засгийн газрын Буцалтгүй тусламж “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Хан-Уул дүүргийн 71-р цэцэрлэгийн их засварын төсөл”-ийн гэрээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Такэнори Шимизү, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар өнөөдөр Японы элчин сайдын яаманд гарын үсэг зурлаа.

Энэхүү “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хуучирч муудсан цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүдэд зориулж эрүүл, тав тухтай, стандарт хангасан цэцэрлэг болгон засварлахыг зорьсон байна.

Япон Улсын Засгийн газрын Буцалтгүй Тусламжийн "Өвсний Үндэс" Хөтөлбөрөөс нийт 159,554,853 / нэг зуун тавин есөн сая таван зуун тавин дөрвөн мянга найман зуун  тавин гурав/  төгрөгийн санхүүжилт бүхий Хан-Уул дүүргийн 71-р цэцэрлэгийн их засварын ажил хийгдэх бөгөөд засварыг 2015 оны 4-р сарын 1-нд эхэлж, 2015 оны 6-р сарын 25-ны дотор ашиглалтад оруулахаар гэрээнд тусгагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18639
0 эможи
keyboard_arrow_up