Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт орлоо

Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах хуулиудын төслийг боловсруулж, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их хурлаар батлуулав. Үүнд:
Нийгмийн даатгалын тухай хуульд
• Цаатан иргэдийг нийгмийн даатгал хамрагдуулж нийгмийн баталгааг хангах талаар;
• Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг тогтоох субьектыг тодорхойлох талаар;
• Ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах цалингийн дээд хэмжээг тогтоох талаар;
• Нийгмийн даатгалын үйл ажиллагааг Төсвийн тухай хуульд нийцүүлэх талаар;
• Нийгмийн даатгалд хамрагдах заалтыг тодорхой болгов.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд
http://www.legalinfo.mn/additional/details/2115?lawid=383
• Бүтэн өнчин буюу 2 тэжээгч нь нас барсан үеийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоох талаар;
• Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг 16-19 насны хүүхдүүд сургуульд сурч байгаа гэсэн тодорхойлтын талаар;
• Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох нөхцлийн талаар;
• Тэтгэвэр бодуулсан 5 жилийн дундаж хөдөлмөрийн хөлсийг өөрчлөх талаар;
• Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хугацаанд нь авч чадаагүй хүндэтгэх шалтгаантай байсан хугацааны талаар;
• Тэтгэвэр тогтоолгохдоо ижил ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэх талаар;
• Тэтгэвэр тогтоолгохдоо тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил, сар тутамд нэмж тооцох хувийн талаар.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд
http://www.legalinfo.mn/additional/details/2117?lawid=382
• Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг батлах субьектын талаар;
• Ажилгүйдлийн тэтгэмжийг хугацаанд нь авч чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хугацааны талаар;
• Ажилгүйдлийн тэтгэмжийг сард бүтнээр нь болон хувааж олгох талаар;
• Ажлаас халагдсан шалтгаанаас үл хамааран ажилгүйдлийн тэтгэмжийг олгох талаар;
• Хөдөлмөрийн хуульд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг авдаг эсэхээс үл хамааран ажилгүйдлийн тэтгэмжийг олгох талаар.
НДС-аас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд
http://www.legalinfo.mn/additional/details/2116?lawid=385
• Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сар ажил, хөдөлмөр эрхэлж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох талаар.









