Хариуцлагагүй компаниудыг “хар жагсаалт”-д оруулах ажлыг үргэлжлүүлж байна
Үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Архивын газар, Аудитын газар, Цагдаагийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Агаарын чанарын алба, Авто замын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс холбогдох матеиралыг авчээ.
1."Нэмүт" ХХК БЗД-ийн 22-р хороо Зүүн алтан өлгий АТП-2183 дэд станцын зүүн талд /63/, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалсан, гэрээний хугацаа: 2009 оны 09 сарын 25-наас 11 сарын 25, гэрээний дүн 133 сая төгрөг, олгосон санхүүжилт 122 сая төгрөг.
Гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлаа хаяж явсан тул 2 талын хамтран байгуулсан гэрээ цуцлагдсан. Алданги тооцож 3.990.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Үлдэгдэл хөрөнгө 11 сая төгрөгөөр ажлыг УБЦТС ХК-ийн Зүүн түгээх сүлжээ төв гүйцээж дуусгасан.
Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн /Тухайн үеийн албан тушаалаар/
Үнэлгээний хорооны дарга: Б.Мөнхбаатар /НЗД-ын орлогч/
Гишүүд: Ц.Ганхүү /ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга/
О.Заяамандах /Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга/ Б.Эрдэнэбат /УБ хотын ЗАА-ны мэргэжилтэн/
Т.Оргил-эрдэнэ /Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хяналтын инженер/
Г.Оюунболд /БХБТГ-ын хяналтын инженер/
2. "Мот металл "ХХК Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар БЗД-ийн 27-р Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн нэгдсэн байрны барилга байгууламжийн угсралтын ажил, гэрээний хугацаа 2011 оны 05 сарын 26-наас 10 сарын 15, гэрээний дүн 303 сая төгрөг, олгосон санхүүжилт 483 сая төгрөг
2011 онд "Мот металл" ХХК -тай 307.5 сая төгрөгөөр ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Захиалагч байгууллагаас хянан баталгаажуулж ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг үндэслэж тус компанид 180.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон . Гэтэл геологийн дүгнэлт , зураг төсөв алдаатай байснаас шалтгаалан хөрсний ус их хэмжээгээр гарч , ажил гүйцэтгэхэд хүндрэл үүссэн байна. Тус шалтгаанаар "Мот металл" ХХК ажлаа хийлгүй орхисноос гэрэний хугацаа дуусгавар болсон байна. Иймд захиалагчийн зүгээс гэрээг цуцлан "Боршоон ундраа" ХХК-иар үлдэгдэл ажлыг 303.0 сая төгрөгөөр гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байна. Ажил дууссан боловч хөрсний ус зоорь луу нэвчиж байгаа тул мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна.Өнөөдрийн байдлаар барилгыг ашиглалтад авах боломжгүй болоод байна.
Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн /Тухайн үеийн албан тушаалаар/
Үнэлгээний хорооны дарга: Н.Алтансүх /БЗД-ийн ЗД-ын орлогч/
гишүүд: Ж.Бямбацогт/БЗД-ийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга/
С.Алтантуяа /БХБТГ-ын хяналтын инженер/
Ц.Мягмарсүрэн/БХБТГ-ын хяналтын инженер/
Б.Лхагважав /БХБТГ-ын хяналтын инженер/
Ц.Цэдэндамба БХБТГ-ын хяналтын инженер/
Үнэлгээний хорооны нарийн бичиг: С.Нямжаргал /БЗД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн эдийн засагч/
3. "Асати Монгол" ХХК Чингэлтэй дүүргийн захиалгаар Чингэлтэй дүүрэгт Агаарын тулгуур баганат технологиор мөсөн гулгуурын талбай бүхий спорт цогцолбор байгуулах барилга угсралтын ажил, гэрээний хугацаа 2011 оны 4 сарын 27-ноос 8 сарын 01, гэрээний дүн 900 сая төгрөг, олгосон санхүүжилт 270 сая төгрөг.
Сангийн сайдын 135-р тушаалын дагуу урьдчилгаа төлбөрийн банкны баталгааг үндэслэн санхүүжилт 270.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон.Чингэлтэй дүүргээс тус ажлын гэрээг цуцалж 2012 онд шүүхэд хандсаж, 2014 онд дахин нэхэмжилсэн байна. Иймд батлагдсан хөрөнгийн үлдэгдэл болох 630.0 сая төгрөгийг төсөвт буцаан татжээ.
Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн /Тухайн үеийн албан тушаалаар/
Үнэлгээний хорооны дарга : Г.Ариунбуян /ЧД-ийн ЗД-ын орлогч/
Гишүүд : Ж.Эрдэнэбат/ЧД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/
Б.Батсайхан /ЧД-ийн БТСХ-ийн дарга/
А.Гэрэлт-Од /ЧД-ийн хэлтсийн мэргэжилтэн/
Г.Гүррагчаа /ЧД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн/
Л.Мягмарсүрэн /ЧД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн/
Нарийн бичиг Ц.Оролмаа ЧД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн/
4. "Номгон Хайрхан "ХХК Нийслэлийн Агаарын чанарын албаны захиалгаар Эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн тэргүүний дэвшилтэт цахилгаан зуух, цахилгаан болон хийн халаагуурыг гэр хороолллын айл өрхөд нэвтрүүлэх /цахилгаан зуух/ ажил, Гэрээний хугаца 2011 оны 08 сарын 25-наас 11 сарын 25, гэрээний дүн 79,8 сая төгрөг, олгосон санхүүжилт 23,9 сая төгрөг.
Сангийн сайдын 135-р тушаалын дагуу захиалагч байгууллагаас ирүүлсэн албан бичиг, урьдчилгаа төлбөрийн банкны баталгааг үндэслэн санхүүжилтийг олгосон. Тус компани гэрээг хэрэгжүүлээгүйн улмаас цуцалж, Сүхбаатар дүүргийн шүүхэд 2013.06.25-ны 1/351 тоот нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.2-т "Хариуцагч нь Хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг , эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд хандана " гэж заасан бөгөөд хариуцагч компани нь Баянхонгор аймаг, Номгон 1-р баг байдаг бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхийн харъяалал зөрчсөн байх тул татгалзсан байна. Захиалагч байгууллагын зүгээс одоог хүртэл тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрчээ.
Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн /Тухайн үеийн албан тушаалаар/
Үнэлгээний хорооны дарга: Д. Ганболд / НЗД-ын орлогч /
Гишүүд: Л.Алтангэрэл /Улаанбаатар хотын ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга/
Ю. Дэлгэрмаа /НБХГ-ын дарга/
Ч.Батсайхан /Нийслэлийн Агаарын чанарын албаны дэд дарга/
Ч.Цогтсайхан / НЗДТГ-ын Хотын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн/
Б.Адьяа /НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн/
Б.Эрдэнэбат /УБЗАА-ны ИБХ-ийн мэргэжилтэн/
Ц.Цолмон /НАЧА ахлах мэргэжилтэн/
Нарийн бичгийн дарга: Н.Хулан / НЗДТГ-ын Санхүү, төрийн сагийн хэлтсийн мэргэжилтэн/
5. "Монгол асфальт" ХХК Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Улаанбаатар хотын авто зам барилга, засварын ажилд хэрэглэгдэх асфальтбетон нийлүүлэх ажил, гэрээний хугацаа 2012 оны 03 сарын 13-наас 10 сарын 31, гэрээний дүн 500 сяа төгрөг, олгосон санхүүжилт 149 сая төгрөг.
2012 онд Нийслэлийн Автозамын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилд хэрэглэгдэх асфальтбетон хольц нийлүүлээгүй байна. Үлдэгдэл асфальтбетон хольцыг нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлэхийг "Монгол асфальт" ХХК-д удаа дараа шаардсан. Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулж байгаа.
Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн /Тухайн үеийн албан тушаалаар/
Үнэлгээний хороо дарга: Б.Мөнхбаатар /НЗД-ын Орлогч/
Д.Од / НАЗГ/
Э.Ганхүү /НЗДТГ-Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга
Д. Төрбилэг /НАЗГ/ЗЗАХХэлтсийн дарга
Г.Сугарбат /НЗДТГ/ХХБХэлтсийн Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн
Г.Баттогтох /НАЗГ/ Орлогч дарга
6. "Товуу засаг " ХХК Багануур дүүргийн захиалгаар тус дүүргийн 26-27 дугаар байрны дундах тохижилтын ажил, гэрээний хугацаа 2012 оны 07 сарын 02-ноос 08 сарын 20, хугацааны сунгалт 2013 оны 06 сарын 01, гэрээний дүн 73,5 сая төгрөг, олгосон санхүүжилт 51,5 сая төгрөг.
Ажлын гүйцэтгэл 70 хувьтай дутуу орхин сураггүй алга болсон. Хаяган дээрээ байхгүй.
Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн /Тухайн үеийн албан тушаалаар/
О.Батмөнх /БНД-ийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга /
Г.Сүхбаатар / БНД-ийн ТХҮХ-ийн хэлтсийн дарга /
Ц.Батболд/ ТХҮХ-ийн ахлах /
С.Алтантуяа/Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер/
Э.Золзаяа /ТХҮХ-ийн мэргэжилтэн/
Г.Чанцалдулам/ТББ-ын төлөөлөл/
О.Амартүвшин /БНД-ийн СТСХ-ийн мэргэжилтэн/
7. "Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг" ХХК, "Бэрх зараа" ХХК Нийслэлийн Авто замын газрын захиалгаар 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөлийн шинэчлэлт, гэрээний хугацаа 2012 оны 09 сарын 15-наас 2011 оны 10 сарын 01. Хугацаа сунгалт 2012 оны 10 сарын 01. Гэрээний дүн 12,09 тэрбум төгрөг, олгосон санхүүжилт 7 тэрбум төгрөг.
Гэрээт хугацаандаа ажлаа дуусаагүй, ажил чанаргүй хийгдсэн.
Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн /Тухайн үеийн албан тушаалаар
Б.Мөнхбаатар /НЗДОрлогч/
Э.Ганхүү /НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/
О.Машбат /НЗДТГ-ын Эрх зүйн хэлтсийн дарга
Ц.Ганхүү /ЗАА-ны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
Д.Од НАЗГ-ын дарга
О.Заяамандах / БХБТГ-ын Хот байгуулалтын албаны , Барилга захиалагчийн хэлтсийн дарга/ Г.Сугарбат /НЗДТГ-ын ХХБХэлтсийн Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн
Г.Баттогтох НАЗГ -ын Зам барилга хяналтын хэлтсийн дарга
Ж.Номундарь НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
Нийслэлийн нутаг дэвсгэрт чанаргүй баригдсан барилга байгууламж, замын ажлын талаарх мэдээллийг нэгтгэж, тендерийн хар жагсаалтад оруулах компаниудын мэдээллийг нэгтгэх ажлыг үргэлжлүүлэн хийж байна.