ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛД БОЛОХ ЗАРИМ ҮЙЛ ЯВДАЛ

2015 оны 3 сарын 05

08:30 цагт Монфемнет Үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган 10 дахь жилдээ "Төрийн хариуцлага" сэдвийн хүрээнд "Чингис Хаан" зочид буудалд үргэлжилнэ. Утас: 70110355, 99158175, 88670102

09:00 цагт Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто Замчин Залуучуудын Холбоо, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, Монголын Триатлоны Холбоо, Залуу дугуйчин клуб болон нийт 20 гаруй байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд ямар бодлого, чиглэлийг баримталж ажиллах, мөн тус онд хийгдэх үйл ажиллагааг хэлэлцэж тохирох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар-2015” хэлэлцүүлгийг Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд болно. Утас: 89179891

10:00 цагт "Авто худалдааны цогцолбор"-ын Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаа Хангарди ордны 14-н давхарт болно. Утас: 88112919, 99056537

10:00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Улс төр ба популизм” сэдэвт улс төр судлаачид, эрдэмтэн докторууд, улс төрчдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгээр популизмын хор уршиг болон улс төрийн намуудын хөгжил, өнөөгийн байдал, гадаад улс орнуудын улс төрийн намуудын туршлага гэх мэт сэдвээр судлаачид илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэнэ. Утас: 99017105

10:00, 14:00 цагуудад Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярыг угтан Сүхбаатар дүүрэг дэх олон хүүхэд төрүүлж өсгөсөн одонтой 6663 ээжид хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Монголын Хүүхдийн ордонд зохион болно. Утас: 99767480

11:00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд “Насан хутаг буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 108 Цэнд бурхан бүтээн залах төсөл”-ийн талаар МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төв  мэдээлэл хийнэ. Утас: 300995, 96622332

11:00 цагт Японы элчин сайдын яам дээр Япон Улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний Үндэс" хөтөлбөрөөс нийт 159,554,853 төгрөгийн санхүүжилт бүхий Хан-Уул дүүргийн 71-р цэцэрлэгийн их засварын ажлыг хийх 3-н талт гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 99263060

11:00 цагт “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн гишүүдийн мэдэгдэл" арга хэмжээ Монголын банкны холбооны байранд болно. Утас: 99992990

11:30 цагт Монголын хөгжмийн урлагийн түүхэн баримт, сонин хэвлэлд гарсан нийтлэлүүд, мөн Цэргийн чуулгаас төрөн гарсан алдар гавьяатнуудын намтар, уран бүтээл болон "Эх орны цэрэг" яруу найргийн наадмын шилмэл шүлгийн түүвэр бүхий 5 цуврал номын баяр Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хурлын танхимд болно. Утас: 99299634

14:00 цагт Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь "Чонон сүлд" киноны гол дүрийг бүтээсэн Р.Анхнямыг өрөөндөө хүлээн авч уулзана. Утас 88080619

15:00 цагт "Есөн хүслийн цацал" уран бүтээлийн тоглолт  МҮЭСТО-д болно. Утас: 99299634

18:00 цагт “Lady Entrepreneur - 2014” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн баярын цэнгүүн МҮХАҮТ-ын Их танхимд болно. Утас: 70109090, 99020785

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18583
0 эможи
keyboard_arrow_up