ХУД-ийн II хорооны ИНХ-аас ирц бүрдүүлэлтэд анхаарах хэрэгтэй гэв

2015 оны 3 сарын 06

Иргэд төр засгийн үйлчилгээг тухайн амьдарч буй дүүрэг, хороодоосоо дамжуулан авдаг. Тиймээс хорооны ИНХ, Засаг дарга  өөрсдийн үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд хүрч үйлчлэх зорилгоор сард 2-3 удаа хурал хийдэг байна. Тэгвэл өнөөдөр  ИНХ-ын тэргүүлэгчид  ээлжит хурлаа хийлээ.Тодруулбал, ИНХ-ын дарга Б.Энххөдөлмөр, ИНХ-ын тэргүүлэгч Б.Алтанбэр, ИНХ-ын орлогч дарга Д.Совдоо,  ИНХ-ын тэргүүлэгч Ц.Мөнхдөл, ИНХ-ын тэргүүлэгч н.Чулуунбаатар нар  таван хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Энэ үеэр II  хорооны ээлжит хурлын товыг шийдэх, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн тодорхойлсон шагналын тогтоол, “Содонцуурай” ХХК-ны байгаль орчны үнэлгээг гаргах гэсэн гурван асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргасан юм. Зөвлөмжид, хурлын товыг эрт гаргах, ирц бүрдүүлэлтэд анхаарах, хурлын байрны техник тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх зэрэг зөвлөмж гаргалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18573
0 эможи
keyboard_arrow_up