ХБНГУ, БЕРЛИН ХОТ-ноо 2015 оны 03 дугаар сарын 3-ны өдөр “ГЕРМАН, МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ” боллоо

2015 оны 3 сарын 04

Тус форумыг МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлсэн бөгөөд Барилга, хот байгуулалтын Дэд сайд Г.Байгалмаа, Зам, тээврийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Адьяасүрэн, Аж үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, “Майдар” төслийн танилцуулгыг Дк.Стэфан Шмит, Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга С.Очирбат, Хөрөнгө оруулалтын газрын Сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ирмүүн нарын төлөөлөл оролцон тус тус илтгэл тавьлаа.

Нийт зочид, төлөөлөгчид, оролцогчид Барилга, хот байгуулалтын Дэд сайд Г.Байгалмаагийн “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааны чиглэл, хөрөнгө оруулалтын боломж” илтгэлийг онцлон анхаарлаа хандуулж байсан бөгөөд үүгээрээ Барилгын салбарт хөрөнгө оруулалт татах болон манай хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг улам бататгасан амжилттай арга хэмжээ болсон.

Тэрээр илтгэлдээ МУ-ын Барилга, хот байгуулалтын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл арга хэмжээний талаар товч танилцуулсан. Мөн хот байгуулалтын тухайд Барилга, хот байгуулалтын яам Улаанбаатараас гадна дагуул хотуудыг дахин болон шинээр төлөвлөх, хөгжүүлэх бодлого, зорилттой ажиллаж байгаа талаар танилцуулсан бөгөөд үүний нэг жишээ нь “Майдар эко” хотыг Германы RSAA компанитай хамтран евро норм стандарт бүхий еко хотын үзэл баримтлалын үндсэн зарчмуудыг тусгасан, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, тогтвортой хот байхаар төлөвлөж буй талаар дурьдлаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18536
0 эможи
keyboard_arrow_up