Япон улсад зорчих визийн мэдүүлэгт өөрчлөлт оруулжээ

2015 оны 3 сарын 04

Япон улсад зорчих виз мэдүүлэх журамд өөрчлөлт оруулсан талаар Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. Үүнд, Японы талаас урилга, батлан даалтын бичиг заавал шаардахгүй. Хэрэв виз мэдүүлэгч нь санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй тохиолдолд л урилга, батлан даалтын бичиг шаардлагатай. Мөн виз мэдүүлэгч нь гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгнө.

 

Зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтын зарим хэсэгт мөн өөрчлөлт оруулжээ. Виз мэдүүлгийн хуудсаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөхөөр болжээ. Визийн материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгон, мэдүүлэг хүлээн авсан өдрөөс ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэх юм байна. Материал бүрэн биш тохиолдолд хүлээн авахгүй. Энэхүү журмын өөрчлөлтийг өчигдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18530
0 эможи
keyboard_arrow_up