Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

2015 оны 3 сарын 04

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн “2015 онд ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр, Шадар сайдын зөвлөх Н.Учрал нар танилцууллаа. 2014 онд 18 аймгийн 101 суманд 181 ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 12 хүн түлэгдэж, гурван хүн амь насаа алдсан байна. Энэ жилийн хувьд хуурайшилт ихтэй байгаагаас шалтгаалж он гарснаас хойш ой хээрийн зургаан түймэр гарсан нь олон жилийн дунджаас өндөр байгаа аж. Тиймээс төрийн байгууллагууд болон иргэд ой хээрийн түймрээс сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахыг санууллаа. Ой хээрийн түймрийн 80 орчим хувь нь иргэдийн анхаарал, болгоомжгүйгээс болдог гэсэн дүгнэлтийг ОБЕГ гаргажээ. Тухайлбал, үнс нурмаа дутуу унтраасан, тамхины ишээ ил хаясан, бүрэн бус техниктэй зорчсон, ил гал түлснээс болж түймэр гардаг байна. Гуравдугаар сард хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах магадлал өндөр гэж Цаг, уур орчны шинжилгээний албанаас мэдээлсэн. Иймд хаврын сард иргэд ой хээрийн түймэр гаргахгүй байхад онцгой анхаарч, урьдчилан сэргийлэхийг санууллаа. - See more at: http://www.unen.mn/content/47122.shtml?alias=society#sthash.dHt7H74E.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18529
0 эможи
keyboard_arrow_up