ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛД БОЛОХ ЗАРИМ ҮЙЛ ЯВДАЛ

2015 оны 3 сарын 04

09:00 цагаас Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Сурын талбайд эхэлнэ.

 


09:00 цагаас Эрүүл Мэндийн Яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс Улсын баяр наадмын нөөц бүрдүүлэх зорилгоор цус цусан бүтээгдэхүүн цуглуулах үйл ажиллагааг Прокурорын ерөнхий газарт зохион байгуулна.
Тус арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав болон нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа прокурорын байгууллагын нийт прокурор ажилтнууд оролцоно.

11:00 цагаас ҮХАА-н есөн давхарын хурлын зааланд Арьс ширний үйлдвэрлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно.
12:00 цагаас Монгол улсад хөдөлмөрийн салбар доголдож эхэлснийг Засгийн газрын тэргүүнд уламжилж, үүсээд байгаа ноцтой асуудлын талаар Монголын хөдөлмөрийн бүх биржүүд Хэвлэлийн хүрээлэнд  мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат МУ-н даян аварга А. Сүхбатад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "ДАРХАН АВАРГА" цол хүртээх ажиллагаа Төрийн ордонд болно.
 
17:00 цагаас Монголын Урчуудын Эвлэлийн байранд "Монголын усан будгийн  мастерууд" үзэсгэлэнгийн нээлт болно.

18:30 цагаас Blue морин жилийн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан моринд хайртай, монгол түмэндээ зориулсан  Ч.Дорждэрэм, С.Базарваань нарын хамтарсан “ТӨВӨРГӨӨН” үзэсгэлэнгийн нээлт  Blue Moon арт галерейд болно.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

12.00  цагт Монгол Улсын Засгийн газрын ивээл дор ССАЖЯ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран “Монгол туургатан” бүжгийн их наадмыг үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны хүрээнд долдугаар сарын 10-15-нд зохион байгуулах тухай мэдээллийг сонирхоорой.
 
13.30 цагт Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу 52 байршилд наймдугаар сараас иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчл үүлэх ажлыг өргөжүүлэх зорилгоор “Боломжоо ашигла” төслийнхөн мэдээлэл хийнэ.
 
14.00 цагт МАН-ын шинэчлэлийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18512
0 эможи
keyboard_arrow_up