“Унадаг дугуйтай улаанбаатар-2015” хэлэлцүүлэг пүрэв гарагт болно

2015 оны 3 сарын 03

Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто Замчин Залуучуудын Холбоо, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, Монголын Триатлоны Холбоо, Залуу дугуйчин клуб болон нийт 20 гаруй байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар”хөтөлбөрийн хүрээнд 2015 онд ямар бодлого, чиглэлийг баримталж ажиллах, мөн тус онд хийгдэх үйл ажиллагааг хэлэлцэж тохирох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар-2015” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.Хэлэлцүүлэгээр  унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, дугуйчдыг бүртгэлжүүлэх, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломж цаашлаад замын зураг төслийн компаниудад хүсэлт тавих зэрэг асуудлуудыг хөндөнө. Иймд унадаг дугуйтай холбоотой бүхий л байгууллага энэхүү хэлэлцүүлэгт нэгдэж өөрсдийн санаа бодлыг тусгах юм.Мөн албан байгууллага, хувь хүмүүст ч  нээлттэй болох тул хүрэлцэн ирж хамтран ажиллах саналыг тавьж болох юм байна. Хэлэлцүүлэг ирэх Пүрэв гараг буюу 3-р сарын 5-ны өдрийн 9 цагт Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд болно. Холбогдох утасны дугаар 89179891

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18500
0 эможи
keyboard_arrow_up