Цагдаа нарын гарт орон гэргүй нэгэн амиа алджээ

2015 оны 3 сарын 03

АНУ-ын Лос-Анжелес хотын төвд цагдаагийн ажилтантай муудалцсан орон гэргүй нэгэн хүнийг цагдаа нар буудан амийг нь хөнөөжээ.

Лос-Анжелес хотын “Skid Row” дүүрэгт  орон гэргүй залуу болон цагдаа нарын хооронд зодоон ноцолдоон болж буйг дүрс бичлэгт буулган авсан байна.

Цагдаа нар залууг баривчлах үед "буугаа хая" гэж хашхирах чимээ гарсны дараа таван удаа буун дуу гарчээ. Залуу зэвсэгтэй байсан эсэхийг цагдаа нар батлан мэдээлээгүй аж.

Лос-Анжелес хот дахь хамгийн олон тооны орон гэргүй хүмүүс амьдардаг “Skid Row” хэмээх зартай дүүрэгт уг хэрэг гарчээ. Чухам ямар шалтгаанаас болж буун дуу гарсан нь тодорхойгүй боловч  нэгэн дээрмийн гэмт хэргийг шалгахаар цагдаа нар ирсэн байжээ.

Өнгөрсөн жил АНУ-д хар арьст залуусын амийг хөнөөсөн хэрэг гарч томоохон эсэргүүцлийн жагсаал болж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18477
0 эможи
keyboard_arrow_up