“Дээжис” сэтгүүлийн гуравдугаар сарын шинэ дугаар гарлаа

2015 оны 3 сарын 03

Монголын анхны дижитал сэтгүүл болох “Дээжис”-ийн гуравдугаар сарын шинэ дугаар гарлаа.

Энэ удаагийн дугаараас Та бүхэн Барак Обамагийн “Мөхөшгүй найдварын гал”, Томас Фрийдманы “Халуун хавтгай, хавчигдмал дэлхий” номын орчуулагч, эдийн засагч Б.Дөлгөөнтэй хийсэн “Манай эдийн засаг Хятадаас хамааралтай гэдэг ч Бээжин, Шанхайгаас огт хамаардаггүй” хэмээх эдийн засгийн сонирхолтой ярилцлагыг хүлээн авч унших боломжтой.

“Технологи” буланд “Ухаалаг утас 300 мг мөнгө, 30 мг алт агуулж байдгийг мэдэх үү?” материал нийтлэгдсэн бол хээнцэр дэгжин бүсгүйчүүддээ зориулан сувдны талаарх сонирхолтой мэдээлэл бэлтгэлээ.

Хяналтын систем, галын гарц, утасгүй технологийг эмэгтэйчүүд бүтээсэн гэвэл та итгэх үү? Тэгвэл энэ талаар “Эмэгтэйчүүдийн бүтээсэн 20 бүтээл”-ээс дэлгэрүүлэн уншаарай.

Бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч хөхөө мөсөөр арчих нь бий. Тэгвэл энэ нь хэр тохиромжтой арга болох, эмэгтэйчүүд хэрхэн хөхөө арчлах ёстой талаарх мэргэжлийн эмчээс авсан дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэлээ.

Мөн уран бүтээлч Ц.Эрхбаярын гэрэл зургийн ертөнцтэй танилцаж, Фараонуудын өлгий гэгдэх Египетээр “аялах” боломжийг “Дээжис” сэтгүүл олгож байна.

Энэ мэт сонирхолтой мэдээ мэдээллийг Та бүхэн сэтгүүлийнхээ шинэ дугаараас хүлээн авч уншаарай.

Хэрэв Та “Дээжис” дижитал сэтгүүлийг татаж амжаагүй анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.

iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz

Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL

Facebook: https://www.facebook.com/DeejisDM

Twitter: https://twitter.com/DeejisDM

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18473
0 эможи
keyboard_arrow_up