“Чингис” хааны нууц цайзын туурийг илрүүлжээ

2015 оны 3 сарын 03

Монгол, Японы архелогийн хамтарсан баг Баруун Монголын нутаг дэвсгэрээс XIII дугаар  зууны үед бүтээгдсэн Чингис хааны нууц цайзын туурийг илрүүлсэн тухай мэдээллийг Японы Asahi Shimbun өгчээ. Судалгааны багийн ахлагчаар ажиллаж байгаа Осакагийн олон улсын их сургуулийн Монголын эзэнт гүрний түүх судлаач профессор Койчи Матцуда “XIII-XIV зууны үеийн түүхийн нэн чухал олдворыг олж илрүүлсэн. Эндээс Монголын эзэнт гүрний үеийн худалдааны зам, чиглэл, барууны түрэмгийлэлийн стратеги зэргийг судлах боломж нээгдэж байна” гэжээ.

Архелогичид Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 880 км-ийн зайтай орших нууц цайзыг Хятадын аялалын номд дүрслэгдсэн дундад зууны үеийн шаазан цайзын хэлбэртэй харьцуулан үзжээ. 2001 онд тэд 200х200 метрийн  харьцаатай XIII  зууны үеийн шаазан цайзны эд өлгийн зүйлийг олж илрүүлж байжээ. Одоогийн байдлаар судлаачид уг цайзын туурийн ойр орчмоос олдсон модны үртэс, амьтны араг ясны хэлтэрхий зэргийг нарийвчлан судалж байгаа аж.

Судлаачид уг цайзыг Азийн байлдан дагуулалтын үеэр цэргийн суурин болгон ашиглаж байсан гэх дүгнэлтэнд хүрээд байгаа юм байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18467
0 эможи
keyboard_arrow_up