"Саусгоби Сэндс" компани манай улсад учруулсан 35 тэрбум төгрөгийг төлөхгүй гэж шүүхэд хандлаа

2015 оны 3 сарын 03

Татвараас зайлсхийсэн хэргээр Монгол Улсын шүүхээс 5.6-5.10 жилийн хорих ял сонссон “Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нар нутаг буцаад байна. Анхан шатны шүүхээс тэднийг Монгол Улсын Сангийн яаманд 35 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж 5.6-5.10 жилийн хорих ял оноож, “Саусгоби Сэндс” компани Сангийн яаманд учруулсан хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм.

Шүүхийн шийдвэр гарсан даруйд Жастин Капла нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Харин тэд Монгол Улсад 35 тэрбум төгрөг учруулсаныхаа төлөө монголын шоронд 20 гаруй хоног хоригдоод суллагдсан юм. Учир нь Жастин Капла нар анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүссэнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлж тэд эрх чөлөөтэй иргэд болов.

Харин тэд Монгол Улсад учруулсан хохирлоо 35 тэрбум төгрөгийг эргэн төлөх үү? Энэхүү асуудалд Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Татвараас зайлсхийсэн хүнээр мөнгийг нь заавал төлүүлэх ёстой. Энэ бол зарчим. Харин барьж аваачаад шоронд хорьчихоор чинь хэн ч татвараа төлөхгүй. Тухайн компани болон хувь хүн татвараас зайлсхийсэн бол тодорхой график гаргаад татварыг нь төлүүлдэг байх хэрэгтэй. Татвар төлж байгаа байдал нь ч тухай аж, ахуйн нэгждээ дарамт багатай байх хэрэгтэй. Төр бол хяналт тавиад татварыг нь төлүүлээд торгууль тавьсан бол түүнийгээ аваад явдаг зарчимтай байвал манай улсын эдийн засагт ч хэрэгтэй. Энэ нь хуулийнхаа бодлого зарчимд зөв юм болов уу гэж бодож байна.Эдгээр хүмүүст уучлал үзүүлсэн нь төлөх ёстой татвараас нь чөлөөлчихөж байна гэсэн үг биш. Татварын хохирлыг төлүүлнэ. Харин хорих ялаас нь чөлөөлж байгаа юм” гэж тайлбарлаж байсан.

Тэгвэл нэгэнтээ эрх чөлөөтэй болж, эх орондоо буцсан Жастин Капла нарын манай улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг "Саусгоби Сэндс" компани эргэн төлөхгүй гэж Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд /хуучнаар Нийслэлийн шүүх/ гомдол гаргасан байна. 10 дугаар шүүх гомдлыг хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хуваарилжээ. Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ тус компанийн гаргасан  гомдолтой танилцаж, 30 хоногийн дотор хурлын товыг гаргах учиртай. Хэрвээ 30 хоногтоо танилцаж амжихгүй бол дахин 30 хоногоор сунгаж болох аж.

Юутай ч анхан шатны шүүхээс Жастин Капла нарыг татвараа нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийж, Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсанг тогтоосон. Гэм буруутайг нь тогтоочихоод байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу” гэсээр өөрийгөө хараалган байж уучлал үзүүлсэн. Гэтэл "Саусгоби Сэндс" компани нар манай улсад учруулсан хохирлоо хүртэл эргэн төлөхгүй гэж шүүхэд гомдол гаргасан нь хэт даварсан үйлдэл боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18463
0 эможи
keyboard_arrow_up