Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна

2014 оны 4 сарын 22

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх тухай !!!

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 04 дүгээр сарын 22-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр 23-нд нутгийн баруун хагаст 24-нд ихэнх нутгаар 25-нд нутгийн зүүн хагаст хур тунадас уулархаг нутгаар цас орж салхи 22-нд Алтайн салбар уулс Арц богдын өвөр хоолойгоор 23,24-нд ихэнх нутгаар 25-нд Говь тал хээрийн нутгаар 18-20 м/с зарим үед 24-26 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд:

Ард иргэд та бүхэн хотоос гарч хөдөө орон нутаг руу аялал зугаалгаар зорчихдоо цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол үзэж харна уу !!!

Хөдөө гадаа зорчихдоо дулаан хувцас, бензин түлш, радио холбоо ар гэртэйгээ тогтмол холбоотой байна уу !!!

2014 оны 04 дүгээр сарын 21-нээс 2014 оны 04 дүгээр сарын 28-ныг хүртлэх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр 23-нд нутгийн баруун хагаст 24-нд ихэнх нутгаар 25-нд нутгийн зүүн хагаст 26-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 22-нд Алтайн салбар уулсаар 23-нд баруун болон төвийн нутаг, Говь нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр зарим үед секундэд 24-26 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хаангайн уулархаг нутаг Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 0º -5º градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 23-28 градус дулаан бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 17-22 градус дулаан байна. 24,25-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.  

 

 

                          ХАН УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1846
0 эможи
keyboard_arrow_up