“ITB Berlin 2015” үзэсгэлэнд Монголыг таниулна

2015 оны 3 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 2-4-нд ХБНГУ-д ажлын айлчлал хийхээр өчигдөр тус улсыг зорилоо. Айлчлалынхаа хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, канцлер А.Меркельтэй тус тус уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцох ажээ.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны айлчлалаа өндөрлөсний дараа гуравдугаар сарын 4-8-нд Берлин хотноо болох Олон улсын аялал, жуучлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд түнш орны төрийн тэргүүний хувиар уригдаж, нээлтийн үг хэлэх юм байна. Энэ удаагийн “ITB Berlin-2015” үзэсгэлэнд Монголын талаас 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аялал жуулчлал, урлаг соёл, спортын алдартнуудыг багтаасан том баг оролцож эх орноо сурталчилах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18446
0 эможи
keyboard_arrow_up