Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 3 сарын 03

08:30 цагт "Эмэгтэйчүүдийн бүлгүүдийг чадваржуулахад төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь" Зөвлөлдөх уулзалт "Монгол-Японы төв"-д болно. Уулзалтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран зохион байгуулж байна.

09:00 цагт Улаанбаатар зочид буудлын Хархорин тэнхимд Оюу Толгой компаний үйл ажиллагаа явуулж байгаа газар нутаг буюу өмнийн говьд “Биологийн олон янз байдлын мониторинг судалгаа 2013-2014” хэмээх хурал зохион байгуулагдана. Тус хуралд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Оюу Толгой ХХК, уул уурхайн салбарын компаниуд, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл оролцоно. Утас: 96074979

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай, Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тэмдэглэх тухай, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ.

10:00 цагт Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх зургаан агентлагийн дарга нартай уулзаж, үүрэг даалгавар өгнө.  Уулзалт Шадар сайдын өрөөнд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18441
0 эможи
keyboard_arrow_up