КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2015 оны 3 сарын 02

Уралдаант шалгаруулалтын нэр: “Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих” төсөл Багц 1: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн гэр хорооллын баруун урд талд 0,2 га газар Багц 2: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын “Сод Монгол” ХХК-ийн шатахуун түгээх станцын хойд талд 0,05 га газар Багц 3: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн зогсоолын баруун талд 0,03 га газар Багц 4: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо,Өлзийтийн гэр хорооллын баруун талд 0,19 га газар

Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2014/21/31-36

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг Хог боловсруулах үйлдвэрийн төслийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна. Уг төслийн хүрээнд концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр зураг төслийг боловсруулж барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулан гэрээнд заасан хугацаанд үйл ажиллагааг удирдан ашиглаж гэрээний хугацаа дуусахад нийслэлийн өмчид шилжүүлнэ. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын үе шаттай, Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулна. Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь уг чиглэлээр үйлдвэрлэл явуулах туршлагатай, техник технологи, хүний нөөцийн чадавхитай төслийн ажлыг санхүүжүүлэх чадвартай байна. Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн тус бүрийн үнэ 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Төрийн сан банкны 200051007 тоот дансанд төлсөн байх шаардлагатай. Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах сүүлийн хугацаа 2015 оны 04 сарын 10-ны өдрийн 11.00 цаг байна. Ирүүлсэн саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан багц тус бүрээс 4 хүртэлх оролцогчийг уралдаант шалгаруулалтад оруулна. Уралдаант шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн нэгдэл оролцож болох бөгөөд тус концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно. Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорх хаягаар ирүүлнэ.

Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, Инновацийн хэлтэс Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Соёлын төв өргөө “Г” корпус, 5-р давхар Утас: 315614, 99034349, 93200009.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18432
0 эможи
keyboard_arrow_up