“Оройтсон борооны араас цув нөмрөх”-ийн үлгэр болов

2015 оны 3 сарын 02

Олон давтагдсан осол гэмтлүүдийн араас Мэргэжлийн хяналтын байцаагчид Хандгайтын цанын баазын үйл ажиллагаатай танилцсан байна. Улмаар цанын баазад байх ёстой наад захын явган хүний зам, гулсах зурвас, анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх мэргэжлийн эмч, сувилагч байхгүй  гэсэн шалтгаанаар цаашид үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байдаг. Гэвч дур мэдэн үйл ажиллагаа явуулсаар эцэст нь эрдэнэт хүний аминд хүрч, насанд хүрээгүй хоёр хүү гэмт хэрэгт татагдсан гашуун түүх саяхан болсон.  Уг хэрэг явдалын дараа “Хандгайт” цанын баазын үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод буй юм. Хэрэв тус цанын баазын үйл ажиллагааг эрт зогсоосон бол эрдэнэт хүний амь эрсдэж, насанд хүрээгүй хоёр хүү гэмт хэрэгтнээр татагдахгүй байх байлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18430
0 эможи
keyboard_arrow_up