Газраа баталгаажуулах хугацааг тав хоногоор сунгалаа

2015 оны 3 сарын 02

Цахим газар өмчлөлийн хоёрдугаар ээлжинд нийт 13821 иргэн газар өмчлөхөөр болж, сонгогдоод байгаа. Тэгвэл сонгогдсон иргэд харьяа, дүүргийнхээ газрын албанд хоёрдугаар сарын 26-ны дотор хандаж, цахим өргөдлөө баталгаажуулах ёстой байсан. Энэ хугацаа дуусгавар болоод байгаа юм. Гэсэн ч иргэдийн зүгээс газар өмчлөлөө баталгаажуулах хугацаа цагаан сарын баяртай давхцсан учраас хугацааг сунгах хүсэлт гаргаад байсан билээ. Энэ дагуу Нийслэлийн Өмчийн х арилцааны газраас иргэдийн хүсэлтийг харгалзан гуравдугаар сарын 6-ныг хүртэл газраа баталгаажуулах боломжийг иргэдэд олгоод байна. Одоогоор нийт сонгогдсон 13821 газраас 10150 иргэн газраа баталгаажуулж, 2881 иргэн баталгаажуулж амжаагүй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18428
0 эможи
keyboard_arrow_up