Их хэмжээний цианит, натри хадгалсан хэргийг шалгаж байна

2015 оны 3 сарын 02

Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр  гал түймрийн улмаас зургаан байшин, нэг автомашин, нэг гарааш, хашаа шатсан дуудлага болон хог шатсан хоёр дуудлага иржээ. Үүнээс "Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 12А байрны хоёрдугаар давхарт нийтийн эзэмшлийн тагтан дээр 10-15 литрийн баллонтой эвгүй үнэртэй бодис байна" гэх дуудлага ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн бүлэг дуудлагын дагуу очиход 15 литрийн баллонд 7-8 литр, 20 литрийн саванд мөн нэг литр орчим дарсны шилэн лонхонд  цианит хүчил хадгалж байжээ. Цианитийн хүчил хүний амьсгалын эрхтэн болон арьсаар дамжин орж хор нөлөө үзүүлдэг аж. Одоогоор  ямар шалтгаантай   их хэмжээний химийн бодис хадгалж байсныг тогтоохоор шалгаж эхэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18418
0 эможи
keyboard_arrow_up