ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Ази тивийн аваргын хүрэл медаль хүртлээ

2015 оны 3 сарын 02

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Энхжаргал нь 2015 оны 02 дугаар сарын 12-18 ны өдрүүдэд Тайланд Улсын “Nakhon-Ratchasima” хотноо зохион байгуулагдсан Ази тивийн 35 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний 32,7 км-ын цуваа гарааны төрөлд гуравдугаар байрт шалгаран хүрэл медаль хүртсэн байна.

 Энэхүү медаль нь Ази тивийн аваргаас авч байгаа 3 дахь хүрэл медаль бөгөөд хэлстийн хамт олон 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дугуйн ОУХМ- аа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18407
0 эможи
keyboard_arrow_up