Орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нийслэлээс олгоно

2015 оны 3 сарын 02

Нйислэлийн харьяа төрийн албанд ажиллагсад болон бага орлоготой иргэдийг орон сууц худалдаж авахад нь урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх тухай журмын төслийг нийслэлийн ЗДТГ-аас боловсруулжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцыг борлуулах, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэх хүрээнд уг журмыг боловсруулсан байна. Төрийн өмчийн 119 сургууль, 180 цэцэрлэгийн 11.862 багш, ажилчдын дунд судалгаа явуулахад 96 хувь нь орон сууц худалдан авах шаардлагатай, 79 хувь нь дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцанд орох хүсэлтэй гэсэн ч дөрвөн хувь нь урьдчилгаа төлбөрөө төлөх чадвартай гэжээ. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд хувийн хэвшлийн компаниуд өдгөө 20 гаруй байршилд төсөл хэрэгжүүлж буй. Эдгээр компани орон сууцны борлуулалтад тодорхой дэмжлэг үзүүлэх хүсэлтийг нийслэлийн ЗДТГ-т тавьжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18386
0 эможи
keyboard_arrow_up