“Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн болно
2015 оны 3 сарын 02
.jpg)
Ирэх дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд нийслэл хотод “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, “Хорека Улаанбаатар-2015” үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ.
“Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн нь буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах зорилготой бол "Хорека Улаанбаатар-2015” үзэсгэлэн нь зочид буудал, зоогийн газрын чиглэлээр зохиогдох аж. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл олон улсын тэмцээн зохион байгуулахад шаардагдах төсвийг баталж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









18385
0 эможи