Улаанбаатарт 11 хэм хүйтэн

2015 оны 3 сарын 02

2015 оны гуравдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Төв, говь, зүүн зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс хоорондын хөндий,говь талын зарим  нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 15-20 хэм, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж голын сав газраар 11-16 хэм, Говийн бүс нутгаар 1-6 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.  Хүйтэрч 9-11 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийг48 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны гуравдугаар сарын 3-наас гуравдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 3-нд зүүн зүгийн нутгаар, 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд баруун болон төвийн нутгаар, 6-нд зарим газраар түр зуур секундэд 16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 4-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18363
0 эможи
keyboard_arrow_up