“Дүнжингарав-2015” хурдан морины уралдаан эхэллээ

2015 оны 2 сарын 28

Хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрвөнд болохоор товоо зарлаад байсан “Дүнжингарав-2015 “ хурдан морины уралдаан цаг агаарын байдлаас болж хойшлоод байсан билээ. Тэгвэл өнөөдөр Төв аймгийн нутаг Хүй долоо худагт “Дүнжингарав-2015 “ хурдан морины уралдаан болж байна. Уралдааныг ETV телевиз шууд дамжуулан үзүүлж байна. Эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдын уралдааныг нэг өдөр багтаан зохион байгуулах юм.

 

Өнөө өглөө болсон эрлийз морьдын дээд насны уралдаанд 74 хурдан хүлэг уралджээ. Уралдааны түрүү магнайг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын МУМУ Намжилцэрэнгийн Дөш-Өлзийн зээрд азарга хүртсэн байна. Алдарт уяач Т.Батцоожийн уясан энэ азарга тус уралдаанд хоёр дахь жилдээ дараалан түрүүлж байгаа нь энэ юм. Аман хүзүүнд өнгөрсөн жилийн төрийн наадамд айрагдаж байсан Орхон аймгийн уяач Бямбажаргалын хээр үрээ хурдаллаа. Түүнчлэн Увс аймгийн Зүүнговь сумын уяач Барсүрэнгийн хээр азарга, Булган аймгийн Баяннуур сумын Ч.Содномын хар үрээ, манлай уяач П.Мэндбаярын хонгор морьд айргийн тавд хурдалсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18357
0 эможи
keyboard_arrow_up