Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн байна

2015 оны 2 сарын 28

2015 оны хоёрдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 18-23 хэм, Увс нуур болон Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 14-19 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны гуравдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1хэм  дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18352
0 эможи
keyboard_arrow_up