Хуурамч 20.000-ын дэвсгэрт гүйлгээнд оржээ

2015 оны 2 сарын 27

Говь-Алтай аймгаас хуурамч 20.000 төгрөг илэрчээ. Цагаан сарын өмнөхөн болсон үзэсгэлэн, худалдааны үеэр Хаан банк болон дэлгүүрийн гүйлгээнд хуурамч 20.000-ын дэвсгэрт гурван ширхэг орсон байсан гэнэ. Эдгээр мөнгийг тус аймгийн Цагдаагийн газар хураан авч, шалгаж байна. Уг дэвсгэртийг хувилагч машинаар  канондсон, хоёр нь ижил дугаартай, жинхэнэ дэвсгэртээс арай богино, бас ямар ч нууцлалгүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18304
0 эможи
keyboard_arrow_up