Ноён Жэймс С.Фишкин Хан-Уул дүүрэгт хүрэлцэн ирж санал солилцлоо

2015 оны 2 сарын 27

 АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал, Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулагч ноён Жэймс С. Фишкин өнөөдөр буюу /2.26/ Хан-Уул дүүрэгт хүрэлцэн ирлээ.

 

Энэ үеэр ХУД-ын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Үнэнбат болон хэлтэс албадын дарга нар хүлээн авч уулзан санал солилцлоо. Уулзалтаар ЗДТГ-ын дарга Л.Үнэнбат хэлэхдээ “Юуны өмнө Нийслэлийн 9 дүүргээс манай Хан-Уул дүүргийг сонгож хүрэлцэн ирж байгаад нь талархал илэрхийлье” гээд дүүргийнхээ талаар товч танилцууллаа. Мөн орон нутагт хэрэгжүүлж байгаа “Шууд ардчилал, Иргэний оролцоо” талаар харилцан санал солилцож, ОНХСангаар хийгдэх ажлуудыг хэрхэн иргэдээсээ санал авч эрэмблэн хэрэгжүүлдэг талаар болон Иргэдийн бүлгийн үйл ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Мөн ноён Фишкин тус дүүргийн 8-р хороогоор зочилж  хорооны үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, Иргэний танхимын үйл ажиллагааны талаар болон ОНХСангийн хувиарлалтын талаар тодорхой мэдээллүүд өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18275
0 эможи
keyboard_arrow_up