Урт цагааны гудамжыг чөлөөлж зам тавихаар болжээ
2014 оны 4 сарын 22
Жуулчны гудамж буюу Урт цагааны талбайг чөлөөлж, зам барих шийдвэрийг Нийслэлийн удирдлагууд гаргасан байна. Харин "Гудамж" төслийнхөн удахгүй замын ажлаа эхлэхээр болжээ. Үүний хүрээнд тус гудамжинд байдаг тоонот, сарлагтай хүүхэд гэх мэт 10 гаруй хөшөөг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Хөшөөнүүдийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү нүүлгэхээр болсон байна. Эдгээр хөшөөг Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 2009 онд Б.Хийморь гэдэг барималч бүтээж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1826
0 эможи