Хан-Уул дүүргийн 41-р цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

2015 оны 2 сарын 26

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Хэлтсийн даргын баталсан удирдамжаар тус дүүргийн 3 дугаар хороонд байрлах 41 дүгээр цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлд Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шинжилгээтэй хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус цэцэрлэгийн бохирын усны шугам цуурч бохир алдагдсанаас дотоод орчинд бохирын үнэр тархсан,  гадна орчинд бохир хальж, эдэлбэр газрын хөрс бохирдох нөхцөл бүрдсэн, Мөн хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хоолны хэрэгслүүдээс авсан эрүүл зүйн шинжилгээгээр нянгийн бохирдол илэрсэн зэрэг нь  халдварт өвчний дэгдэлт гарах нөхцөл бүрдэж байгаа тул 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн улсын байцаагчийн актаар зөрчил арилгах хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18247
0 эможи
keyboard_arrow_up