Таны татварын хуулийн мэдлэгт

2015 оны 2 сарын 26

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан одоогоор хүчин төгөлдөр мөрдөж байгаа  хуулийн жил бүрийн зургаадугаар сарын 1-ны дотор авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамж, зам ашигласны татвар, төлбөр хураах ажлыг мөрддөг байсныг өөрчлөн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор дараах байдлаар тухайн оны зургаадугаар сарын 1-ний дотор багтаан зохион байгуулахаар болжээ. Үүнд:

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус төлөхөөр заажээ. Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарны 1-нээс өмнө төлөөгүй эзэмшигчийг хууль, тогтоомжинд заасан хувь хэмжээгээр торгууль ноогдуулах аж. Мөн албан татвараа  төлбөрийн олон төрлөөр төлдөг тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө зөвхөн Улаанбаатар банк гэлтгүй арилжааны бусад банкуудад төлөх боломжтой болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18244
0 эможи
keyboard_arrow_up