Өнөөдөр Шинийн 8-ний билэгт сайн өдөр

2015 оны 2 сарын 26

Хаврын тэргүүн сарын шинийн 8-ний билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Шинийн 8 бол тамын хаалга хаалттай ганц өдөр гэдэг. Мөн Дарь Эх, Манал бурханы буулттай өдөр /яг энэ өдөр эдгээр бурхад замбутивд заларч байдаг/ . Тиймээс энэ өдөр хийсэн аливаа нэгэн үйл, буян, нүгэл асар их арвижиж байдаг тул ямар үйл хийхээ та өөрөө сонгох юм.  

Монголчууд хаврын эхэн са­рын ши­нийн 15 хүртэл буян номд шамдаж, заслаа хийлгэхийг эрхэм­лэд­гээс шинийн 8, 15-ныг онцгойлон үздэг. Энэ өдөр үйлдсэн буян түм живаагаар үрждэг гэдэг билээ.

Энэ өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейд “Цагаан Дарь эх” сэдэвчилсэн үзэсгэлэн болон “Нэг өдрийн цагаан Дарь эх” бурхан бүтээх үйл ажиллагааг гурав дахь удаагаа зохион байгуулах аж.

Түүнчлэн шиний 10-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн багш нар бурханы шашины сургаал, Алтангэрэл судрын тайлбар, дадлага авах, үсэг тоолон унших юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18232
3 эможи
keyboard_arrow_up