Амиа алдсан бяцхан охины талаар цагдаагийнхан мэдээлэл өгнө

2015 оны 2 сарын 26

Төрсөн эцэг, хойд эхтэйгээ амьдардаг дөрвөн настай охин хэрцгийгээр зодуулж, БЗД-ийн эмнэлэгт тав хоногийн турш сэхээнд хэвтэж нас барсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ.

Одоогоор амиа алдсан охины үхлийн шалтгааныг тогтоолгохоор цогцсыг нь Шүүх шинжилгээний хүрээлэнд хүлээлгэж өгсөн бөгөөд эхнээсээ дүгнэлтүүд гарч байгаа гэнэ. Хэрэг прокурорын байгууллагын хяналтан дор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаалт явагдаж байна.

Мөрдөн байцаах ажил дөнгөж эхэлж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэдгийг цагдаагийн байгууллага хэллээ. Явцын дунд цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээллүүдийг өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18223
0 эможи
keyboard_arrow_up