Залуус их говийн тэмээний баярт оролцоно

2015 оны 2 сарын 26

1997 оноос “Түмэн Тэмээ–Тэмээн Аялалын Холбоо”-ны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Түмэн тэмээний баяр” өвлийн наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Түмэн тэмээний баяр Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн анхны, томоохон эвент болж чадсан юм. Энэ удаагийн арга хэмжээг “Тэмээ хамгаалах сан”, Монголыг Залуучуудын Холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв хамтран зохион байгуулж байна. Энэхүү “Тэмээний баяр-2015” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд болох юм.

Тэгвэл говийн хаан хэмээн нэрлэгддэг тэмээний ач тус болоод нүүдэлчин Монголчуудын соёл уламжлалыг залуучууддаа таниулах зорилгоор МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв нь Түмэн тэмээний баяр наадмын сонирхолтой аяллыг залуустаа бэлджээ. Энэхүү аялал нь Улаанбаатар - Мандалговь - Даланзадгад - Булган сум гэсэн  маршрутаар нийт 1600 орчим км аялах бөгөөд замдаа аймаг бүрийн  түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхох юм байна.

Аяллын хөтөлбөрт шагайн харваа, тэмээн пологийн шувтаргын тэмцээн, түүнчлэн “Алтайн хойлог” клубын үйл ажиллагааг танилцуулсан “Тэмээ миний найз” сэдэвт гар зургийн уралдаанд оролцох, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа үзэж  сонирхох гэхчилэн  маш  олон сонирхолтой арга хэмжээнүүд багтсан байгаа гэнэ.  

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/1535076446775144 эвент хаягаар болон 99072279, 95144470, 98070802, 88085470 гэсэн утсаар авах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18209
0 эможи
keyboard_arrow_up