Дугуйндаа баавгайн савар нуужээ

2015 оны 2 сарын 26

Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хоёрдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн “М” гэгч 41-65 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнд есөн ширхэг баавгайн савар нуун хил нэвтрүүлэхийг завджээ.

Мөн Монгол Улсын иргэн “О” 38-52 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн суудал доор дөрвөн ширхэг баавгайн саврыг нууж хууль бусаар хил нэвтрүүлэх үед нь хилчид илрүүлэн саатуулж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан гаалийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18204
0 эможи
keyboard_arrow_up