Сургууль, цэцэрлэгийн барилгын газар чөлөөлөлт 50 хувьтай үргэлжилж байна

2014 оны 4 сарын 22

Нийслэлийн Засаг дарга энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газар, авто замын трасс чөлөөлөлтийг эрчимжүүлэх үүргийг нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад өгсөн. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажлын газар чөлөөлөх ажил 50 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар өөрийн эзэмшил газар дээрээ өргөтгөл хийгдэх 10, сул чөлөөтэй газартай 9, нөхөн олговор олгох тухай захирамж гарсан 3, захирамжийн төсөлд санал авч байгаа 3, нөхөн олговортойгоор чөлөөлсөн 9 нэгж талбар байгаа юм. Харин авто замын ажлын трасс чөлөөлөлт 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийт 1008 нэгж талбарын 289 089 м2 буюу 28,9 га газрыг чөлөөлж нийтийн эзэмшилд шилжүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1820
0 эможи
keyboard_arrow_up