Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 2 сарын 26

08:30 цагт Нийслэлийн Хангарьд ордны 14 давхрын Чуулганы танхимд “Төрийн аудитын байгууллагын Удирдах ажилтны семинар, зөвлөлгөөн” зохион байгуулагдана. Утас: 88013455, 99998473

09:30 цагт Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал Стандартчилал, хэмжил зүйн газар болно. Утас: 99006864

10:00 цагт Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал НЗДТГ-ын хурлын А танхимд болно. Хурлаар 2014 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн ажлыг танилцуулж, 2015 оны төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553

10:00 цагт Баянзүрх дүүргийн Тамгын газрын чуулганы танхимд тус дүүргийн 7 хороо, 5 сургуульд хэрэгжиж байгаа "Цэвэр шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 9175882

10:30 цагт СХД-ийн Иргэний танхимд 3 сая дахь иргэний нас чацуутан 18 хүүхдэд батламж гардуулах ёслол болно. Утас: 99996431

11:00 цагт Монгол цэргийн музейд Монгол үндэсний бэлгэдэл, хээ угалзыг бусад орон булаалдаж эхэлсэнтэй холбогдуулан түүнийг олон нийтэд дэлгэрүүлэн таниулах, дэлхийн өвд бүртгүүлэх зорилго бүхий "Монгол бэлгэдлээ дээдлэе" цогц үйл ажиллагааны нээлтийг Батлан Хамгаалахын яам, Монгол цэргийн музей, “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сан хамтран зохион байгуулна. Утас: 99882352

11:30 цагт Аж үйлдвэрийн яам, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Энэхүү төслийн зорилго үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхийг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход оршино. Утас: 88022804, 88989878

12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс ТББ-уудтай хамтран Урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт Эх орончдын өдрийг угтаж “Thanks man” клуб, МУИС-ийн Түүхийн тэнхим хамтран УБ хотод үйл ажиллагаа явуулдаг ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй ”МОНГОЛЫН ТҮҮХ”-ээ хэн сайн мэдэх вэ, олимпиад Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болно. Утас: 88111483, 99220020, 99274991

14:00 цагт авьяаслаг оюутан залуусын уран бүтээлийн “Мetamorphosis“ үзэсгэлэнгийн нээлт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно. Утас: 9418581, 99029228

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18191
0 эможи
keyboard_arrow_up