Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Нийслэлийн боловсролын газар, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Их дээд сургуулиудын консорциум, Хувийн их дээд сургуулиудын холбоо, “Мишээл Групп” ХХК хамтран “Боловсрол, Шинэчлэл 2014” олон улсын болон дотоодын их дээд сургуулиуд, хэлний төвүүдийн нэгдсэн үзэсгэлэнг Мишээл экспо төвд зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд гадаадын зургаан орны 20 гаруй, дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургууль, хэлний төвүүд оролцож байгаа ажээ.