Ж.Самбуугийн нэрэмжит гэр музейг нээв

2015 оны 2 сарын 25

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1937-1946 онуудад БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуугийн гэр музейг ЭСЯ-ны төв байранд нээв. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу нь Халх голын дайн, Эх орны их дайн, 1945 оны Чөлөөлөх дайны үед ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байснаараа онцлог юм. Түүний нэрэмжит гэр музейд ажлын ширээг нь байрлуулж арын ханан дээр нь дээрх гурван дайнтай холбогдолтой фото зургуудыг жаазлан өлгөжээ. Мөн ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга М.И.Калининд итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа болон эхнэртэйгээ авахуулсан ховорхон зургуудыг байрлуулжээ. Ж.Самбуугийн бичсэн “Малчидад өгөх зөвөлгөө” нэртэй номыг орос хэл дээр орчуулан 1944 онд хэвлүүлжээ. Энэхүү ховор чухал номыг шилэн хоргонд байрлуулсан байв.

Энэ жил мэндэлсний нь 120 жилийн ой нь тохиож буй БНМАУ-аас ЗХУ-д сууж байсан анхны Элчин сайд Ж.Самбуугийн алдрыг мөнхжүүлэх үйлсэд ЭСЯ-ныхан хувь нэмрээ оруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18142
0 эможи
keyboard_arrow_up