Өргөдөл баталгаажуулах хугацааг сунгажээ

2015 оны 2 сарын 25

Цахим системээр газар өмчилж авсан иргэд газраа баталгаажуулах эрхийн хугацааг сунгасан байна. Өөрөөр хэлбэл энэ сарын 26-ны өдрийг дуустал газар баталгаажуулах өргөдлийг хүлээн авах байсан бол хугацааг сунгаж, Нийслэлийн өмчийн харилцааны газраас өргөдлийг 27-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна. Тиймээс Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд дүүргийн өмч, газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд “Орчлон” хорооллын урд 27-р хорооны байранд, Багануур, Баганхангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18121
0 эможи
keyboard_arrow_up