Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 2 сарын 25

 11:00 цагт Монголын Үндэсний номын сангийн уншигчдын танхимд Эмнести Интернэшнлийн Дэлхийн хүний эрхийн төлөв байдлыг танилцуулах уулзалт болно.

11:30 цагт ирэх гуравдугаар сарын 2-11-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор оролцох гэж буй талаар Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал болно. Утас: 88080619

11:30 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Арга хэмжээ НЗДТГ-ын А танхимд болно. Утас: 88054500

12:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд бүтээн байгуулалтын улирал эхлэх дөхөж байгаатай холбогдуулан техникийн, технологийн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зарлаж буй сарын аяны талаар мэдээлэл өгнө. Утас 91989890

18:00 цагт Монголын нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18093
0 эможи
keyboard_arrow_up