“Ногоон дүүрэг-2014” аян явагдаж байна
СХДүүргийн Эрүүл аюулгүй байдлын үзүүлэлтийг дээшлүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, ногоон орчин бүрдүүлэх зорилгоор ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс санаачлан “Ногоон дүүрэг-2014” аяныг өрнүүлж эхлээд байна. Энэхүү аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэхээр Монголын Эко Зохистой хөгжлийн холбоо, Хайтан цэцгийн холбоо ТББ-тай хамтран мод бут, сөөг, мандлын цэцэг хэрхэн тарьж арчлан тордож ургуулах талаар үнэ төлбөргүй сургалтыг зохион байгууллаа.
Оршин суугаа орчиндоо ногоон орчин бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжыг нэмэгдүүлэхэд оролцох сонирхол иргэдэд өндөр байлаа. “Мандлын цэцгийн үрсэлгээ хийх, мод үрээр тарьж үржүүлэх арга туршлага“ сэдэвтэй энэхүү сургалт өнгөрсөн 2 дугаар сараас 4 дүгээр сарыг хүртэл явагдаж тус дүүргийн 472 иргэн хамрагджээ.
ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог хангах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж чадваржуулах энэ төрлийн сургалтуудыг дахин зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.